Enji

Ulaan
Улаан Би Улаан, ув улаан Бадрангуй, тод - гал адил Бие минь ганц ч, бодол минь хэлбэрт үгүй Хязгааргүй, эрх чөлөөт - салхи адил Заримдаа намайг харанхуй хучивч Замыг минь заах тэр гэрлийг Би сайтар хардаг Тэр улаан гэрэл - түнэр харанхуйд улам тодрох Гэрэл Хугацаан доторх хоромхон Эхлэл доторх төгсгөл Үүний дунд оршихуй - тэг голд нь бас гадна нь Би Улаан Хаяг үгүй шүлэг Дүүргэвч дундрах аяга Бадравч дүүмийх гэрэл Дуурьсах авч төгсөх дуун From Letras Mania